Blog Sonic
Thursday, January 5, 2012
Thursday, April 14, 2011
Жон Пирпонт Морган гэж хэн бэ
Жон Пирпонт Морган удирдлагыг гартаа авч чаддаг байсан.Тэрээр1837 он дөрөвдүгээр сарын 17-нд төрсөн. Түүний эцэг Жуниус Спенсер морган Лондонгийн тэргүүний санхүүч байжээ. Харин Жон Морган хичээлдээ сайн байгаагүй ч багаасаа бизнесийн “одтой” байсан гэдэг. Түүнийг бизнесийн ойлголттой болгохыг хүссэн эцэг нь германы коллежид явуулжээ. 1856 онд коллеж төгсөж ирээд тэрээр Лондонд аавынхаа компанид ажиллаж эхэлсэн байна. Түүний огцом ширүүн аашнаас ажилчид нь айдаг байсан ч тэрээр бүх удирдлагыг гартаа авч чаддаг байв.
Морган үргэлж зоримог алхам хийдэг. Тэрээр Шинэ Орлеандад хөвөн ба усан онгоцны бизнесийг судлах томилолт авч явахдаа нэгэн усан онгоцны ахмадтай танилцжээ. Ахмад маш их кофе зарах хэрэгтэй байсан тул Морган түүний бүх кофег худалдан авсан байна. Дарга нар нь Морганыг их хэмжээний мөнгө дэмий зарсан хэмээн үзэж шийтгэх гэсэн боловч тэрээр кофег асар их ашигтай бизнес болгож, эргүүлэн заржээ. Аавынхаа хүсэлтээр тэрээр АНУ-д “Ж.П.Морган ба компани” гэгчийг нээн ажиллуулах болов.
Морганы компани америкийн санхүү, эдийн засгийн төв болжээ. Тэрээр АНУ улс төдийгүй дэлхийн эдийн засгийн сүлжээг үүсгэсэн байна. Мөн Америкийн түүхэнд гарсан төмөр замын хувьцаа худалдах хамгийн том үйл ажиллагаанд гар бие оролцож байжээ. 1890 онд 3.5 сая долларын өрөнд орсон “Эдисоны цахилгаан гэрэл”-д дэмжлэг үзүүлж Эдисон өөр том цахилгаан компанитай нэгдэж 1891 онд “Женерал электрик” компанийг байгуулжээ. 1901 онд тэрээр Карнегийн ган хайлуулах компанийг бусад үйлдвэрүүдтэй нэгтгэж “АНУ-ын ган трест” байгуулахад нь тусалсан байна. 1902 оны Мак Кормик, Диринг ба бусад үйлдвэрлэгчдийн үйлдвэрүүдийг нэгтгэн олон улсын чанартай “интернэшнл Харвестер” компани байгуулах ажлыг удирдаж байжээ. Энэхүү шинэ компани нь улаан буудайн худалдааны 80 хувийг хянаж байлаа.
Морган үргэлж л өрсөлдөгчдөө ялан дийлдэг байсан. Ульям Генри Вандерьбилт Нью-Йоркийн Төв төмөр замаас түүний эзэмшиж байсан 87 хувь хувьцааг багасгах олон нийтийн шаардлагын дагуу 250 мянган ширхэг хувьцаа худалдах шийдвэр гаргасан аж. Гэвч энэхүү 250 мянган хувьцааг зарсанаар АНУ-д хямрал гарч болзошгүй байлаа. Иймээс морган эцгийнхээ тусламтайгаар энэ хувьцааг Европт зарж, тус компаний удирдах зөвлөлд оржээ.
Морган 1895 оны хямралын үеэр АНУ-ын Засгийн газрыг аварч, өөртөө асар их ашиг олж чаджээ. Хямралын эхний үед засгийн газрын алтны нөөц 41 сая хүртэл буурч өдөр ирэх тусам хоёр саяар багассар байв. АНУ-ын засгийн газар Морганаас тусламж хүссэн байна. Тэрээр Европын хөрөнгө оруулагчдаас хувийн журмаар зарах 50 сая долларын алт оруулж ирсэний дараа ерөнхийлөгч Кливленд бодлоо өөрчлөн хувийн биш улсын шугмаар зарах санал тавьжээ. Үүнээс үүдэн маргаан үүсэв. Энэ маргааны үеэр засгийн газрын алтны нөөцийн хэмжээ аюултай түвшинд хүрсэн байлаа. Ингээд ерөнхийлөгч Морганд алтыг хувийн журмаар зарах зөвшөөрөл өгсөнөөр хямралыг даван гарч засгийн газрын нөөц 100 саяар өсчээ. Гэвч улс төрийн өрсөлдөгч нар нь Морган, Кливленд нарыг улс орны ирээдүйгээр тоглосон гэж шүүмжилж эхэллээ. Гэсэн ч Морган үргэлж л өрсөлдөгчдөө ялан дийлдэг байв.
Морган бол Америкийн түүхэн дэх хамгийн хүчирхэг санхүүгийн вант улсын эзэн байжээ. Америкийн засгийн газар хүнд хэцүү үедээ түүнээс тусламж хүсдэг байсан нь түүнийг асар хүчтэй нөлөө бүхий хүн байсаныг батална. Морганыг Рокфеллерийнхээс хол давсан асар их хүчтэй байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэрээр маш дайчин, шаргуу хүн байсан тул хэдхэн минутын дотор хэдэн саяын гэрээ хэлэлцээрийг ч байгуулж чаддаг байжээ.
Морган жижиг зүйлээр хөөцөлддөггүй.Түүний удирдах чадвар, алсын хараатай бодлого зэргийг өрсөлдөгчид нь ч биширдэг байлаа. Ерөнхийлөгч Теодор Рузвельт “бид хэдийгээр эсрэг байр суурь эзэлж байгаа ч би түүний хүмүүсийг эрхшээлдээ байлгах асар их эрх мэдэл болоод үнэнийг нь гайхдаг. Тэр хэзээ ч жижиг зүйлийн араас хөөцөлддөггүй” гэжээ.
Морган төгсгөл болсон ч түүний асар их хүч одоог хүртэл үргэлжилсээр байна. 1913 онд 75 насандаа өөд болсон байна. Түүний үндэслэсэн байгууллага одоо ч АНУ-ын төдийгүй дэлхийн хүчирхэг банкуудын нэг хэвээр байгаа ажээ. Энэ байгууллагын жилийн ашиг 1.5 миллиард долларын ашигтай ажилладаг бөгөөд одоогоор 96 миллиард долларын хөрөнгө бүхий компани болжээ.