Monday, April 11, 2011

АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Бэн Бернанкегийн тухайд

Бэн Шалом Бернанкэ (1953/12/13 нд төрсөн) Америкийн эдийн засагч, 2006 оны 2 сараас АНУ-н төв банкны ерөнхийлөгч, цагаан ордны дэргэдэх эдийн засгийн шинжээчдын тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Хоч нь “нисдэг тэрэг Бэн”, яагаад гэвэл тэрээр хямралын үед нисдэг тэрэгнээс мөнгө тараах нь хамгийн чухал гэж хошигнодог байв. Бэн Бернанке нь Жорж мужийн Огаста хотод 1953 онд төрсөн. Түүний аав нь эм зүйч, ээж нь багш байв. Тэрээр нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Одоогоор эрэгтэй дүү нь өмгөөлөгчөөр умард Каролинад,эмэгтэй дүү нь Бостон дахь Беркли хэмээх хөгжмийн сургуульд ажиллаж байна. Бэн Бернанке нь еврей үндэстэн бөгөөд иүдэйн шашин шүтдэг. Бага байхдаа Бэн Бернанке туйлын авьястай хүүхэд байв. Тэрээр багын математикийн авьястай хүүхэд байсан бөгөөд 11 настай байхдаа мужийн математикийн олимпиадад түрүүлж байв. Дунд сургуульд байхдаа сургуулийн ханын сонингын эрхлэгч, ангийн дарга байсан. Дээд тоог бие даан сурч SAT хэмээх шалгалтанд хамгийн дээд оноо буюу 1590 оноо авч байв.
Дунд сургуулиа төгсөн улмаар Харвардын их сургуульд элсэн оров. Харвардын их сургуульд Бэн Бернанке хамгийн шилдэг, хамгийн чармайлттай оюутан байв. 1975 онд Харвардын их сургуулийн эдийн засгийн баклаврын зэргийг онц дүнтэй хамгаалсан. Тэрээр эдийн засгийн шинжлэх ухаанаас гадна англи хэл, математикийг гүнзгий судалж энэ чиглэлээр олон бүтээл туурьвисан. 2006 оноос хойш АНУ-ын төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн төлөвлөгөө, чиглэлээ маш тодорхой илэрхийлж чаддаг байсан нь англи хэл сайн сурсантай холбоотой.
1979 онд Массачүсетсийн Технологийн их сургуульд Филасофийн ухааны доктор цол хамгаалав. Магистрын зэрэгт сурч байхдаа мөнгөний эдийн засгийг судалж байв. Түүний магистрын зэрэг хамгаалсан сэдэв нь “эдийн засгийн эргэлтийн урт хугацааны чиглэл” гэсэн сэдэвтэй байсан.
Докторын зэрэг авсаныхаа дараа Станфордын их сургууль болон Тристоны их сургуульд багшаар ажиллаж (1979-85) байв. Станфордын их сургуульд 1996-2002 онуудад тэнхимын эрхлэгчээр маш үр дүнтэй ажиллаж байв.
2002 оноос АНУ-ын төв байнкны дэргэдэх удирдлагын зөвлөлийн гишүүн болов. Зөвлөлийн гишүүн байхдаа төв банкны ерөнхийлөгч байсан Алан Гринспантай хамтран ажиллаж байв. Тухайн үеийн судалгаанаас харахад Бэн Бернанке нь АНУ-н эдийн засагт маш нөлөө бүхий нэгэн болсон байв.
2006 онд Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачлагаар төв банкны тэргүүнээр сонгогдов. 2009 оны 8-р сарын 25-нд Барак Обама төв банкны тэргүүнээр улираан сонгов.
Бэн Бернанке нь консерватив үзэлтэй бөгөөд шийдвэр гаргахдаа бодит байдал дээр тулгуурладаг. Түүний арга барил нь өмнө төв банкны тэргүүн байсан Алан Триспанаас ондоо байсан. Алан Гринспан нь зөн совиндоо найддаг байсан бол Бэн Бернанке нь математик шинжилгээнд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг.
Бэн Бернанкегийн гол үзэл санаа нь “төв банк тодорхой зорилго тавьж, түүнийгээ иргэдэд зөв мэдээлэн хөрөнгө оруулагчдад найдвартай мэдээлэл өгөх” юм.
2009 оноос Бэн Бернанке шүүмжлэлд өртөх болов. Зарим эдийн засагчид түүнийг үл хөдлөх хөрөнгийн үнийг барьж байсан бол АНУ эдийн засгийн хямралыг хохирол бага давах байсан гэж шүүмжилж байв.
Тэрээр гэр бүлтэй ба 2 хүүхэдтэй бөгөөд хувийн амьдралаа ямагт тэргүүн зэрэгт авч үздэг байв. Чөлөөт цагаараа тэрээр газрын теннис тоглох дуртай.

No comments:

Post a Comment